Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд даргын 2020  оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн батласан ”Яндангаа хөөлье” удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, дотоод орчны угаарын хий хордлогоос урьдчилан сэргийлэх иргэдэд мэдлэг мэдээлэл түгээх, амьдралын зөв дадлыг бий болгох зорилгоор  “Яндангаа хөөлье” аяныг аймгийн Засаг даргын 2020 оны “Объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/644 дүгээр захирамжийн дагуу “Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Баянхонгор сумын Засаг даргын тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Баянхонгор Эрчим хүч ЦТХХК,  Байгаль орчин аялал жуучлалын газар  зэрэг нийт 8 байгууллага 75 ажилтан албан хаагч, 5 техник хэрэгсэлтэйгээр хамтран зохион байгууллаа.

Энэ үер Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх,  галлагааны улирлын өмнө зуух, пийшин, дулаан үүсгэгч хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах, пийшин зуухыг галлах үед галын аюулгүй байдлыг хангах, ханан пийшин болон гэрийн зуухны яндангын залгааг зөв залгах, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг өгч иргэд олон нийтэд урьдчилан сэргийлэх тараах материалыг 255 ширхэгийг тараан ажиллалаа.