Монгол Улсын Шадар сайдын 2013 онд батласан Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөрийн хүрээнд Өрхийн бэлэн байдал сургалтыг 2015 оны дүгээр сарын 09-23-ны өдрүүдэд Онцгой байдлын хэлтсийн Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, онцгой байдлын дэслэгч Б.Баатар, Дэлхийн Зөн Налайх-2 хөгжлийн хөтөлбөрийн ажилтан Б.Үүрцайх, Т.Уянга, Эрүүл мэндийн нэгдлийн сургалт хариуцсан мэргэжилтэн н.Саранчимэг, 13-р хорооны хэсгийн ахлагч Э.Ариунжаргал нар дүүргийн 20 хорооны Засаг даргын ажлын алба, Өрхийн эрүүл мэндийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нийт 290 албан хаагчдыг хамруулан зохион байгууллаа. Тус сургалтад хамрагдсан 290 албан хаагч Өрхийн бэлэн байдлын сургагч багшаар бэлтгэгдсэн. 1, 4, 10, 14 дүгээр хорооноос бэлтгэгдсэн сургагч багш нар Өрхийн байдал сургалтыг зохион байгуулж, нийт 135 иргэн хамрагдсан байна.