Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Өрхийн бэлэн байдал"-ыг сайжруулах, гамшиг ослыг хохирол багатай даван туулах чадвар, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой сургалтыг үндэсний сургагч багшаар бэлтгэгдсэн  Онцгой байдлын газрын сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн ахмад С.Ганбаяр, ДЗМОУБ-ын БХНХХ-ийн зохицуулагч Ц.Энхмаа, БОНХХ-ийн орон нутгийн хөгжлийн ажилтан С.Ичинхорлоо, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Д.Дэлгэрмөрөн нар 2 ажлын  хэсэгт хуваагдаж сургалтыг 03 сарын 16-аас 05 сарын 14 –ны хооронд Булган аймгийн 16 сум 1 тосгоны хэмжээнд сум орон нутагтай хамтарч зохион байгууллаа.

    Иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж, дадлага эзэмшүүлснээр эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, хүн амыг аюулгүй амьдрах ухаанд сургах, иргэдэд амьдрах ээлтэй, аюулгүй орчинг бий болгоход хувь нэмрээ оруулах зорилготой   дэд хөтөлбөрийн 3 дахь шатны сургалт болох   “Өрхийн бэлэн байдал” сэдэвт сургалтын талаар аймгийн удирдлагад танилцуулж сургалт явуулах сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг 03 сарын 02-ны өдөр боловсруулан,  Засаг даргын 2015 оны 03-р сарын 09-ны өдрийн А/71 тоот захирамж гаргуулан  сумдад урьдчилан хүргүүлэн бэлтгэл ажлыг хангалаа. 

Төлөвлөгөөг боловсруулахдаа сумдын ЗДТГ-ын дарга нар, багийн засаг дарга нар, байгууллагын менежерүүд, мэргэжлийн ангийн дарга, бүлгийн дарга нар, сум болон сургуулиудийн нийгмийн ажилтан нар, мал эмнэлэг үржлийн албаны мэргэжилтэнүүд, ЭБЦТСүлжээ ТӨХК-ний сумд хариуцсан ажилтан нарыг сургалтанд хамрагдахаар тусгалаа.  

“Өрхийн бэлэн байдал” сургалтаар сумдад нийт  414 сургагч багш нарыг бэлтгэн сум орон нутгийн иргэддээ  хамтран  сургалтыг үе шаттайгаар явуулж 6 сэдвээр зааж сургалт явуулсан материалаа Онцгой байдлын газрын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэнд нэгтгэн  ирүүлж ажиллахыг сумдын Засаг даргын тамгын газрын дарга нарт даалган ажиллаж байна.