Бага насны хүүхдүүдэд аюул ослоос урьдчилан сэргийлэх анхан шатны мэдлэг олгох хөтөлбөрийн зорилгоор зохион байгуулдаг “Амар мэндийн анхны алхам” сургалтад Сайнцагаан сумын 6 дугаар цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг хамрууллаа.
Сургалтаар гал түймэр, ахуйн ослоос урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч “Мазаалай театр”-т “Гал хүү, Ус хүү” сургамжит үлгэрийг ярьж өглөө.