Дундговь аймгийн Онцгой байдлын газрын дэргэдэх “Өсвөрийн аврагч бүлгэм” нь 2015 оноос эхлэн гамшгаас урьдчилан сэргийлэх ажилд оролцож байгаа бөгөөд энэ хичээлийн жилийн эхний чадавхжуулах сургалтаа 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтын үеэр өсвөрийн аврагч нар энэ хичээлийн жилд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг гарган зорилтоо тодорхойллоо.