Онцгой байдлын газрын гүйцэтгэлийн төлөвлөгөө, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний хүрээнд гал түймэр унтраах тактикийн сургуулийг улиралд нэг удаа  зохион байгуулахаар төлөвлөсөн.

Энэ удаагийн дадлага, сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Галын аюулгүй байдлын дүрэм, стандарт, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, гал түймрийн үед иргэд аврах зам гарцаар нэвтрэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх, байгууллагын аюулгүй байдлыг хангах зэрэг сэдвээр худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагын нийт 202 ажилтан, иргэдэд  9 цагийн танхимын сургалт хийж, гал түймэр унтраах тактикийн сургуулийг 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “Шинэ-Алтай” ХХК-ийн худалдааны төвд зохион байгууллаа.

Тактикийн дадлага, сургуульд Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, “Шинэ-Алтай” ХХК,  Алтай-улиастай эрчим хүчний систем ТӨХК-ийн  нийт 76 ажилтан, алба хаагч хамтран ажиллалаа.