Галын аюулгүй байдлын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан хууль сурталчилах арга хэмжээний удирдамж гарган батлуулж, дараах үйл ажиллагааг зохион байгуулав.

          Галын аюулгүй байдлын тухай хуулийг олон нийтэд сурталчилах, төв суурин газар өвс хадгалж байгаа айл өрхийн судалгааг гаргаж, гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг орон нутагт 10 дугаар сарын 01-22 хүртэл хугацаанд зохион байгуулахаар “Өвс нэгдсэн арга хэмжээний удирдамж”-ийг гарган сумдад хүргүүлээд байна.

            Галын аюулгүй байдлын тухай хуулийг байгууллага аж ахуйн нэгжид сурталчилах офицеруудын хуваарийг гарган Хэрлэн, Бор-Өндөр  суманд үйл  ажиллагаа явуулж байгаа 38 байгууллагын 434 ажилтан, албан хаагч нарт сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж, галын аюулгүй байдлын тухай хуулиар боловсруулсан  210 ш гарын авлага тарааж  илтгэх хуудсаар танилцуулав.

            Хэрлэн, Бор-Өндөр  сумын Засаг даргын тамгын газартай хамтран сумын төвийн  багуудад галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчилах, обьектын гал түймрээс урьдчилан сэргийлэх, айл өрхийн галын аюулгүй байдлыг хангуулах, гэр хорооллын дунд хадгалж байгаа өвстэй айл өрхийн судалгааг гаргах үзлэг шалгалтыг  10 сарын 08-09-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Гал унтраах, аврах 32 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын  бүрэлдэхүүн батлагдсан хуваарийн дагуу  ухуулга, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх үзлэг тандалтаар Хэрлэн сумын төвийн 6 багийн 1268 өрхийг хамруулж, 2488 иргэнд галын аюулгүй байдлын тухай хуулийг танилцуулан, гал түймэр гарах магадлалтай 1227 зөрчил дутагдлыг илрүүлж, газар дээр нь 129 зөрчлийг арилгуулсан бөгөөд гэр хорооллын дунд өвс хадгалж байгаа  72 өрхийн судалгааг гаргаад байна.