Алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бүрэлдэхүүний бие бялдар, эрүүл мэндийг дэмжих зорилгоор Онцгой байдлын хэлтсийн спортын олон төрөлт аварга шалгаруулах тэмцээнийг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зохион явууллаа.

Тус тэмцээнд Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах 14, 30, 65 дугаар ангийн нийт 4 баг оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
  • Сагсан бөмбөгийн тэмцээнд- Гал түймэр унтраах, аврах 14-р ангийн баг,
  • Воллейболын тэмцээнд-Гал түймэр унтраах, аврах 65-р ангийн баг,
  • Ширээний теннис-эрэгтэй төрөлд ахлах ахлагч Р.Батхишиг, эмэгтэй төрөлд ахлах ахлагч Б.Дэнсмаа
  • Туухай өргөлт-эрэгтэй төрөлд ахмад Ц.Барсхүү, эмэгтэй төрөлд дэслэгч Б.Номин-Эрдэнэ
  • Шатар-ахлах ахлагч Б.Гантогтох,
  • Дартс-Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн баг тус тус тэргүүлж, шагналт байранд шалгарлаа.