Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрчим хүчний хөгжлийн төв”-тэй хамтарсан гал унтраах тактикийн сургуулийг өнөөдөр /2020.09.25/ зохион байгууллаа.

Тус байгууллагын ажилтан, албан хаагчдад халдвар хамгааллын дэглэмийг сахиулан гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгон “Галын аюулгүй байдлын тухай хууль” болон “Гал түймэр” сэдвээр 1 цагийн хугацаатай танхимын сургалтыг зохион байгуулж, 5 төрлийн гарын авлага материал 455 ширхэгийг тарааж ажиллалаа.
Тактикийн сургалтаар: Тус байгууллагын 1 давхрын дулааны узельд гал гарсан дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүн хүрэлцэн ирж, шуурхай ажиллан галыг унтраах, мөн 2 давхарт утаанд боогдсон 2 иргэнийг аврах ажиллагаа явуулж анхны тусламж үзүүлэх зэрэг дадлага сургалтын үйл ажиллагааг зохион байгууллаа. Мөн тус байгууллагын ажилтан, албан хаагчид онолын мэдлэгээ бататган гал унтраагуураар  анхан шатны галыг унтраах дадлага хийлээ. Сургалтад нийт 91 ажилтан алба хаагчид хамрагдаж оролцлоо.