Өнөөдрийн /2020.08.17/ байдлаар Орхон гол, Увс нуурын савын Хахираа, Чигж, Баруунтуруун, Хариг Хэнтий нуруунаас усжих Балж, Улз, Хэрлэн, Туул Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс голууд үерийн түвшинг 5-60 см даван үерлэж байгаа бол, Алтай нуруунаас эхтэй Ховд гол Мянгад сум,   Хэнтий нурууны Онон гол Дадал сум орчмоор  үерийн аюултай түвшинг 5-20 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна. Цаашид ихэнх нутгаар бороо орох төлөвтэй байгаа  тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг болзошгүй үер усны  аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон  анхааруулж байна.

Та бүхэнд нийслэл хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.