Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “Нийслэлийн эрсдэл өндөр, алслагдсан гэр хорооллын хороодын иргэдэд гамшгаас хамгаалах “Бэлэн бай” сургалт зохион байгуулах удирдамж”-ийн хүрээнд дүүргийн 13 дугаар хороонд төлөвлөгөөт сургалт зохион байгууллаа.

Сургалтад Коронавирусийн халдвар, хамгааллын дэглэм, мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг мөрдөн тус хорооны иргэдийг 2 үе шаттайгаар хамрууллаа.
Мэргэжилтнүүд “Гамшиг, ослын тухай ойлголт, шалтгаан нөхцөл”, “Гамшгийн эрсдэл, эмзэг байдал, бууруулах арга хэмжээ, “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх”, “Коронавирус болон тарваган тахлын халдвараас, урьдчилан сэргийлэх”, “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх”, “Үер усны ослоос урьдчилан сэргийлэх”, “Анхаар аппликэйшн” сэдэвт хичээлүүдийг танхимаар иргэдэд хүргэн мэдлэг олгож, 5 төрлийн 130 ширхэг гарын авлага, материал тараалаа.