Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/331 дүгээр захирамжийг батлууллаа.

Тус захирамжийн хүрээнд байгалийн голомтот тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Өлзийт”, “Таван толгойн уулзвар”-ын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод мэргэжлийн байгууллагуудын томилгоот алба хаагчид 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалт зохион байгуулж ажиллана.