Онцгой байдлын хэлтсийн даргын 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Дотоод хяналт шалгалт зохион байгуулах тухай” А/30 дугаар тушаалаар томилгоот ажлын хэсэг Гал түймэр унтраах аврах 14, 30, 65 дугаар ангиудад дотоод хяналт, шалгалтыг зохион байгууллаа.

Тус шалгалтаар Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2013 оны А/12, 2018 оны А/372 дугаар тушаалаар батлагдсан “Онцгой байдлын байгууллагын харьяа нэгжийн үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах аргачлал, заавар”,  мөн газраас 2019 онд тус хэлтсийн үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт бус иж бүрэн шалгалтаар өгсөн зөвлөмжийн биелэлтийн хүрээнд хяналт шалгалтыг зохион явууллаа.