Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох зорилгоор “Ноён оргилын хишиг” ХХК-ийн ажилтан, албан хаагчдад халдвар хамгааллын дэглэмийг сахиулан 2 цагийн хугацаатай танхимын сургалт зохион байгууллаа.

Сургалтыг нийслэлийн Сургалт арга зүйн төвийн Сургагч багш, ахлах дэслэгч У.Амарсайханы хамт зохион явуулж, “Гамшгаас хамгаалах тухай хууль”, “Галын аюулгүй байдлын тухай хууль” , “Бэлэн бай” багц хичээлийн “Гал түймэр”, “Амилуулах суурь тусламж” сэдвээр зохион явууллаа.

Мөн үер, усны осол, гал түймрийн аюул болон Коронавирусийн халдвар, тарваган тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг бүхий 4 төрлийн 40 ширхэг гарын авлага, материал тарааж, сургалтын дараа оролцогчдоор санал асуулгын хуудас бөглүүлэн баталгааны хуудсаар сургалтыг баталгаажууллаа.