Нийслэлийн хэмжээнд он гарсаар гал түймэрт өртөж 2, тогтоол усанд осолдож 4 хүүхэд нас барсан байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах, ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

 Баяр, амралтын өдрүүдэд ний эцэг эхчүүд хүүхэддээ тавих  хараа хяналтаа сайжруулж

  • Хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх /Гэрт нь цоожлох/,
  • Өндөрөөс унах, бэртэж гэмтэх, халтирч унахаас урьдчилан сэргийлэх,
  • Түлэгдэлтээс урьдчилан сэргийлж хүүхдийнхээ ойр орчинд байгаа халуун зүйлийг хол байлгах /Халуун тогоо, зуух, халуун сав, индүү/,
  • Тогны залгуур, цахилгаан хэрэгсэл, гар утас болон бусад зүйлийн цэнэглэгчийг ил залгахгүй байж хүүхдээ тогонд цохиулахаас хамгаалах,
  • Хүүхдийг тээвэрлэж явахдаа зориулалтын суудал, аюулгүй бүсийг заавал зүүлгэх,
  • Аялал зугаалгаар явахдаа нуур цөөрөм, тогтоол усны орчимд хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй, тоглуулахгүй байх,
  • Бага насны хүүхдийг олон нийтийн газарт авч явахгүй байх. Авч явах тохиолдолд амны хаалт хэрэглэхийг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс онцгойлон анхааруулж байна.