Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиох гэж буй энэхүү цаг үед нийслэл хотод барилгын ойролцоох тогтоол усанд таван хүүхдийн амь эрсдэж, үүнээс 4 нь өсвөр насны хүүхдүүд байлаа. Тодруулбал, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт долоон метрийн гүний тогтоол усанд хүүхдүүд унаж амиа алдсан эмгэнэлтэй туйлын харамсалтай хэрэг явдал гараад удаагүй байна. Бяцхан зүрх цохилохгүйгээр үүрд биднээс явчихлаа. Энэ бүхний буруутан харгалзах хүнгүйгээр явуулсан, тоглоомын талбай, тоглох орчныг нь бэлтгэж өгөөгүй томчууд бид өөрсдөө юм. Дахин ийм гашуудам явдлыг давтахгүйн тулд бид бүхэн яг одооноос эхлэх ёстой. Үер усны аюулаас урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүйгээр, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх

Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, үер усны ослоос урьдчилан сэргийлэх

Хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах;-Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх

Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх

Гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө амралт, аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс хичээнгүйлэн анхааруулж байна.