Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Үер усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/800, Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамж, тус дүүргийн болон Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын хамтарсан удирдамж, хуваарийн дагуу томилгоот бүрэлдэхүүн хөдөлгөөнт эргүүл, шалгалтын ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Урьдчилан сэргийлэх ажил Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Яармагийн гүүрнээс 8 дугаар хороо Сонсголонгийн гүүр хүртэл Туул голын эрэг дагуу 2020 оны 06 дугаар сарын 11-нээс 09 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

  • Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бэлтгэл ээлж, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Цагдаагийн газрын нийт 11 ажилтан, алба хаагчдын хамтаар иргэдийг болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлж ажиллаж байна.
  •  
  • Тус гол усны болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн Аврах анги -105-ын бүлэг Маршалын гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл завьт эргүүлийн үүргийг өдөр бүр гүйцэтгэн ажиллаж байна.

Эргүүлийн хугацаанд эцэг эхийн хараа хяналтгүй бага насны хүүхдүүд голд орсон байсныг гаргаж, аюулгүй байдлаа хангах заавар зөвлөгөө өгч, 2 хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн. Мөн голын эрэг дагуу амарч, зугаалж байгаа том хүн, хүүхдийн нийт 67 иргэнд сэрэмжлүүлэг өгч, 134 ширхэг гарын авлага, зөвлөмжийг тарааж, 15 автомашиныг голын эргийн ногоон бүсээс холдууллаа.

Энэ үеэр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэлх голын эрэг дагуу 6 ширхэг сэрэмжлүүлэг бүхий самбарыг байршууллаа.