Усны ослын шалтгаан нь гол, усны орчим хүүхэд эцэг, эхийн хараа хяналтгүйгээр явах, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ голд орох зэргээс үүдэлтэй байдаг ба усны ослын ихэнх хувийг эзэлдэг.

Энэ зун гадаа хэт халуун байгаагаас иргэд гол усны ойролцоо амарч, зугаалах нь их байна.  

Иймд усанд осолдохоос урьдчилан сэргийлж иргэд та бүхэнд дараах анхааруулгыг хүргэж байна.

  • Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр гарах
  • Хүүхдийг гол горхи, нуур, цөөрөм рүү ганцааранг нь явуулахгүй байх
  • Гол горхи, усан санд хүүхдийг хараа хяналтгүй орхихоос сэргийлэх
  • Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх
  • Булчин, шөрмөс татах үед усанд орохоос татгалзах
  • Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх хэрэгтэй.