Иргэд, олон нийтэд болзошгүй үер, уснаас урьдчилан сэргийлэх, хороодын нутаг дэвсгэрт үүссэн нөхцөл байдалтай танилцах зорилгоор дүүргийн Онцгой комисс шуурхай хуралдаан зохион байгуулж байна.

Хурлаар Онцгой комиссын гишүүд, 21 хорооны Засаг дарга нар оролцож, үер усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулж, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан цаашид бороо үргэлжлэн орох төлөвтэй байгааг дурдаж, мэргэжлийн чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагуудад урьдчилан сэргийлэх талаар үүрэг, чиглэл өглөө.