ОБЕГ-ийн даргын 2015.02.25-ны 01 албан даалгаврын 1.4 дэх заалтыг үндэслэн Хүүхдийг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, хүүхдийн онцлог, хэрэгцээ шаардлагад тулгуурлах, гамшгийн бэлэн байдлыг хангах, сургалт, сурталчилгааг зохион байгуулах, гамшгийн эрсдэлийг  бууруулахад хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын газраас ерөнхий боловсролын 12 жилийн “Дэвшил” сургуулийн 7 дугаар ангийн 2 бүлгийн 87 сурагчдад Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх гарын авлага, брошур, зурагт хуудсыг тараан байгууллагын үйл ажиллагааг танилцуулах аянг зохион байгуулан ажиллаа.