Онцгой байдлын албаны хэмжээнд 2020 онд дэвшүүлсэн “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт технологи, стандарт, инновацийг нэвтрүүлэх зорилт”-ыг хэрэгжүүлэн ISO 45001:2018, эрсдэлийн менежментийн ISO 31000:2010, нийгмийн хариуцлагын ISO 26000:2010 стандартуудыг нэвтрүүлээд байна.

Энэ хүрээнд олон улсын стандарт нэвтрүүлсэн “Баталгаажуулалтын гэрчилгээ”-г Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн бүтцийн нэгжүүдийн удирдлагуудад 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гардуулж, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ гардаж авлаа.