Онцгой байдлын ерөнхий газрын даргын батласан удирдамжийн хүрээнд “Эрүүл мэндийн байгууллага”-уудад Гамшгаас хамгаалах тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, дүрмийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 7 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус шалгалтанд 10 байгууллага хамрагдаж 21 зөрчил, хугацаатай үүрэг даалгавар, 2 мэдэгдэл, заавал биелүүлэх албан шаардага 7 бичиж байгууллагуудад хүргүүлэн илэрсэн зөрчлийг арилгуулахаар зөвлөн туслах арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа.