Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн баталсан удирдамжийн дагуу тус газрын Эрэн хайх, аврах салбарын төрөл мэргэжлийн 15  аврагчдад  гол нуурын усанд осолдсон иргэнийг эрэн хайх, аврах ажиллагаа, осолдогчийг аюулгүй газар зөөвөрлөх, анхан шатны тусламж үзүүлэх дадлага сургуулийг зохион байгуулж, алба хаагчдын сэтгэл зүйн бэлтгэл, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны багаж хэрэгсэлтэй ажиллах дадлага олгох сургалтыг 2020 оны 06 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Уянга сумын Ширээт нууранд зохион байгууллаа.