Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмботой ууланд гарсан гал түймэрт Онцгой байдлын албаны алба хаагч нар, иргэдийн хамт шуурхай ажиллаж, галыг бүрэн унтраасан. Өнөөдрийн тохиолдсон гал түймэр мөн тус газрын орчимд дахин гарсан нь анхаарал татаж байна.

Иргэдийн анхааралд: Ногоон бүсэд зорчихдоо ил гал түлэхгүй  байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж өөрийн болон бусдын эрүүл мэнд, өмч хөрөнгийг хамгаалах, урьдчилан сэргийлж сэрэмжтэй байхыг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.