Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Жаргалантын амны зүүн хойд талд “Дугуй  цагаан” хэмээх газарт 2.5 га талбайд гал түймэр гарсан байна. Галын дуудлагыг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 16:35 цагт авснаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн нийт 45 алба хаагч 6 авто машинтай ажиллаж, 17:25 цагт цурманд орууллаа. Тухайн гал түймэр иргэний санамсар болгоомжгүй байдлаас үүдэлтэй байж болзошгүйг дүүргийн Цагдаагийн газраас шалгаж тогтоох юм.