Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2020 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газраас “Эелдэг харьцааг хэвшүүлье” аяныг дэвшүүлсэн.

Энэхүү аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс иргэдэд Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хувийн ариун цэврийг сахиулж иргэдийн ухамсар, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх мэдээ, мэдээллийг олон нийтэд онлайнаар байнга түгээж, сурталчлан ажиллаж байгаа билээ.

Сүүлийн үед иргэд тайвширч хайхрамжгүй байдлаас болон амны хаалт зүүх нь багассантай холбогдуулан бусдыг болон өөрийгөө эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлэх, амны хаалтыг тогтмол зүүж хэвшүүлэх ажлыг эрчимжүүлж, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн алба хаагчид төр захиргааны болон хувийн хэвшлийн барилга, байгууламжийн орц, гарцад “Эрсдэлийг бууруулж, маскаа зүүцгээе”, “Их хотын соёлыг хэвшүүлье” уриалга бүхий сурталчилгааны стикер наалтыг байршуулж байна.