Улиастай сумын Ерөнхий боловсролын 5 сургуулийн  ахлах бүлгийн сурагчдын дунд Өсвөрийн аврагч тэмцээн зохион явуулав.

 

Онцгой  байдлын газраас Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиудын дунд жил бүр зохион  явуулдаг  “Өсвөрийн аврагч” тэмцээнийг  Дэлхийн  зөн  Монгол “Завхан Хангай” ОНХХ-тэй хамтран 2015 оны 10 сарын 16 ны 11 цагт Төв цэнгэлдэх талбайд зохион явууллаа.

Тэмцээнд: Дэвшил сургууль, Чандмана-Эрдэнэ цогцолбор сургууль, Жавхлант цогцолбор сургууль, 3, 4 дүгээр сургуулиудын 10-12 дугаар ангийн 40 сурагч, 5 багш оролцсон.

Тэмцээнийг мэдлэг, багаар ажиллах ур чадвар, авхаалж самбаа тэсвэр хатуужил сорьсон нийт 7 төрлөөр зохион явууллаа.

Тэмцээнд 1 дүгээр байрыг Жавхалт цогцолбор сургууль, 2 дугаар байрыг 4 дүгээр сургууль, 3 дугаар байрыг 3 дугаар сургууль тус тус эзэлж Шилжин явах цом, өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл, медаль, Өсвөрийн аврагч-2015 гэсэн логотой түлхүүрийн оосорыг багш болон сурагч нарт нь “Өсвөрийн аврагч” бүлгийн багшийн гарын авлага номоор урамшуулан орон нутгийн телевиз, хэвлэл мэдээлийн хэрэгслээр сурталчиллаа.Тэмцээний зардлыг Дэлхийн зөн Монгол “Завхан Хангай” ОНХХ-с гаргасан.