Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн алба хаагчид үйлчлэх хүрээний нутаг дэвсгэрт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын орц гарцуудад “Их хотын соёлыг хэвшүүлье", “Эрсдэлийг бууруулж маскаа зүүцгээе" уриалга бүхий стикер наалтыг байршуулан ажиллалаа.

“Covid-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн ЗДТГ, Онцгой байдлын хэлтэс хамтран Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн l, ll дугаар хэлтэс хамтран нийтийн эзэмшлийн зам талбай, гэр хорооллын гудамж, тоглоомын талбайд чанга яригчаар олон нийтэд хөдөлгөөнт ухуулга сурталчилгааг зохион байгуулж сэрэмжлүүлэг хүргэж байна.