Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2020 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газраас “Эелдэг харьцааг хэвшүүлье” аяныг дэвшүүлсэн.

Энэхүү аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс иргэдэд COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хувийн ариун цэврийг сахиулж иргэдийн ухамсар, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх мэдээ мэдээллийг олон нийтэд түгээн сурталчилж байна.
Тус хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн алба хаагчид “Эрсдэлийг бууруулж, маскаа зүүцгээе”, “Их хотын соёлыг хэвшүүлье” уриалга бүхий сурталчилгааны стикер наалтыг 7500 ширхэгийг хүлээн авч, дүүргийн нутаг дэвсгэрт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй төр захиргааны байгууллага, худалдаа үйлчилгээ, зах худалдааны төвийн барилга байгууламж, аж ахуйн нэгж байгууллагуудын орц гарц, харуул жижүүрийн байр, орон сууцны орц, гарцуудад байршуулан ажиллаж байна. Нэгдсэн арга хэмжээнд тус хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн 48 алба хаагч ажиллаж байна. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны ариун цэвэр аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн энэхүү нэгдсэн арга хэмжээг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулна.