Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн Салааны захирагч, дэслэгч Д.Мөнх-Эрдэнээр ахлуулсан 4 дүгээр салааны бүрэлдэхүүн, Ойн байцаагч Н.Саруулын хамт 04 дүгээр сарын 15-ны өдөр 74-32 УНО улсын дугаартай Toyota Hijet маркийн автомашинтай дархан цаазат Богдхан уулын “Өвгөний ам”, “Кувейтийн ам”, “Түргэний ам”-уудад тухайн өдрийн 10.00-19.00 цагт ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүлээр ажиллалаа.

Түргэн, Кувейтийн аманд автомашинтай зугаалж байсан 16 иргэнд ой хээрийн бүсэд аялал зугаалга хийхгүй байх нийслэл, дүүргийн Засаг даргын шийдвэрийг танилцуулахын зэрэгцээ Covid-19 халдвараас хамгаалах зөвлөмжийг амны хаалтгүй зорчиж явсан 8 иргэнд өгчээ.