Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргын 2020 оны 3/560 албан тоотын дагуу Онцгой байдлын хэлтсийн албан хаагчдад "Коронавируст халдварын үед хувийн хамгаалах хэрэгслийг зохистой хэрэглэх түр зөвлөмж" сэдэвт сургалтыг 03 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Мөн тус сургалтын үеэр сумын Нэгдсэн эмнэлгийн эмч Пүрэвтогтох Хувийн хамгаалах хэрэгслийг хэрхэн зөв өмсөж, тайлах дарааллын талаар практик сургалтыг өглөө.