“Үүрэг хүргүүлэх тухай” Улсын Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабын даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 406 албан тоотыг хэрэгжүүлэх, шинэ Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх

Хоёр:Хамрах хүрээ

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн үйлчлэх хүрээний 7 сумд болох Бат-Өлзий, Баян-Өндөр, Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Хархорин, Хужирт

Гурав: Хугацаа

2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 04 дүгээр сарын 19-ны өдрийг дуустал

Дөрөв: Хэрэгжүүлсэн арга хэмжээ

  1. Улсын Онцгой комиссоос ирүүлсэн үүргийн дагуу Хархорин сумын Онцгой байдлын хэлтсийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны дөрийн “Шинэ Коронавируст /Ковид-19/ халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөө”-г батлуулан ажиллалаа.
  2. “Шинэ Коронавируст /Ковид-19/ халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөө”-г Онцгой байдлын хэлтсийн үйлчлэх хүрээний 7 сумд руу 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүргүүллээ.
  3. Сумандаа сайн дурын хөдөлгөөнт эргүүлийг орон нутгийн онцлогт тохируулан ажиллуулах

Бат-Өлзий:

Хөдөлгөөнт эргүүл 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Баян-Өндөр:

Хөдөлгөөнт эргүүл 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Бүрд:

Хөдөлгөөнт эргүүл 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Есөнзүйл:

Сумын хэмжээнд сайн дурын эргүүлийг Хэсгийн төлөөлөгч, цагдаа, олон нийтийн цагдаатай хамтран 24 цагаар ажиллуулж байна.

Өлзийт:

Шинэ коронавирус “covid-19 “-ийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар төр засгаас авч буй арга хэмжээг иргэд, олон нийтэд сурталчлах зөвлөмж мэдээлэл өгөх “Маскаа зүүцгээе” аян өрнүүлж зүүгээгүй иргэдэд шаардлага тавих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий олон нийтийн эргүүлгийг сумын нутаг дэвсгэрт 2020 оны 04-р сарын 16-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг дуустал ажиллаж байна.

Хархорин:

Нэгдсэн Эмнэлэг, Өрхийн Эрүүл Мэндийн Төв, ЗДТГ, Онцгой байдлын хэлтэсийн хамтарсан эргүүлийн хэсэг 3 удаагийн үзлэг шалгалт хийсэн ба Такси үйлчилгээ, Хүнсний зах, хоол үйлдвэрлэлийн газар, ХХСолонго төв Хүнсний дэлгүүр, ШТСтанц зэрэг нийт 28 байгууллага, ААН, үйлчилгээний газруудаар явж хяналт шалгалт хийж, шаардлага өгч ажилласан.

Үйл ажиллагаа эхэлсэнээс хойш нийт 178 /давхардсан тоогоор/ үйлчилгээний газруудад хянал тавьж, 700 гаруй тараах материал тарааж ажилласан байна.

Хужирт:

Мөн сумын ард иргэд, үйлчилгээний газруудад хяналт, шалгалт тавих зорилгоор сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдыг хамруулсан хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж эхэлсэн бөгөөд эдгээр эргүүлүүд дараах ажлуудыг гүйцэтгэж байна.

  • Төрийн болон хувийн хэвшил, худалдаа үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэдэд амны хаалт зүүж байгаа эсэхэд хяналт тавих,
  • Худалдаа үйлчилгээний байгууллагууд ариутгал, халдваргүйтгэл тогтмол хийж буй эсэхэд хяналт тавих
  • Бага насны хүүхдүүд олноор цугларч тоглоомын талбайд тоглох болон сэлгүүцэж байгаа эсэх,
  • Гудамж, талбайд иргэдийг олноор цугларуулахгүй байх,
  1. Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх олон төрлийн сэрэмжлүүлгийг орон нутгийн телевиз болон сумын цахим хуудсаар тогтмол, олон удаагийн давтамжтай хүргэх

Бат-Өлзий:

Сумын албан ёсны фэйсбүүк хуудас, сумын иргэдийн хамгийн их мэдээлэл авдаг групп чатууд, batulzi.gov.mn сайтуудад ЭМЯ, ЭМГ, ЭМТ, онцгой комиссоос гаргасан зөвлөмж, сэрэмжлүүлэг зэргийг тогтмол байршуулж, иргэдэд мэдээллийг хүргэн, Багуудаар цаг үеийн байдалтай танилцах ажлын хэсгүүдээр дамжуулан халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх мэдээлийг хүргүүлэн ажиллаж байна.

Баян-Өндөр:

Баян-Өндөр сумын албан ёсны фэйсбүүк хуудас, грүпп, бүлгүүдэд  ЭМЯ, ЭМГ, ЭМТ, онцгой комиссоос гаргасан зөвлөмж, сэрэмжлүүлэг зэргийг тогтмол байршуулан иргэдэд мэдээллийг хүргэн ажиллаж байна.

Есөнзүйл:

Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг сумын нэгдсэн групп, зар есөнзүйл сум, сумын Засаг даргын Тамгын газрын цахим хуудас, сум дундын эмнэлгийн цахим хуудсанд  байршуулан иргэдэд мэдээ мэдээллийг хүргэн ажиллалаа.

Өлзийт:

Гудамж талбай, худалдаа, үйлчилгээний газруудаар Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг брошурыг тарааж, хүний нүдэнд харагдах газраар байршуулаад байна.

Сумын албан ёсны фэйсбүүк хуудас, сумын иргэдийн хамгийн их мэдээлэл авдаг групп чатууд, “Өлзийт  сумын  группэд ЭМЯ, ЭМГ, ЭМТ, онцгой комиссоос гаргасан зөвлөмж, сэрэмжлүүлэг зэргийг тогтмол байршуулж, иргэдэд мэдээллийг хүргэн, Багуудаар цаг үеийн байдалтай танилцах ажлын хэсгүүдээр дамжуулан халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх мэдээлийг хүргүүлэн ажиллаж байна. Сумын төвд чанга яригч ашиглан сэрэмжлүүлэг мэдээ дамжуулж мөн мессиж модем болон брошур тараасан.

Хархорин:

Дээрх үйл ажиллагааны хүрээнд сургууль цэцэрлэгийн багш нарын эргүүлийн хэсэг одоогийн байдлаар давхардсан тоогоор 150 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, үйлчилгээний газруудаар орж 200 гаруй тараах материал тараасан банйа.

 

 

 

 

  1. Гудамж, зам, талбай, томоохон худалдааны төвүүдээр олон төрлийн урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг бүхий брошур, гарын авлага бүхий материалыг тараах

Бат-Өлзий:

Худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Олон нийтийн байцаагч, багийн Засаг дарга нарт үүрэг чиглэл өгч аж ахуйн нэгж, албан байгууллага үйлчилгээний газруудад урьдчилан сэргийлэх гарын авлага тараах материал өгч, маскаа тогтмол зүүх, амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчилэхгүй байх үүрэг чигэл хүргүүлж хяналтыг тогтмол хийж ажиллаж байна.

Баян-Өндөр:

Аж ахуйн нэгж, албан байгууллага үйлчилгээний газруудаар, урьдчилан сэргийлэхгарын авлага тараах материал өгч, маскаа тогтмол зүүх, зай барих тэмдэг тэмдэглэгээ хийх үүрэг өгөх зэрэг арга хэмжээг авч байна.

Есөнзүйл:

Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг бүхий боршур, гарын авлагыг албан байгууллага болон аж ахуйн нэгжүүдийн зарын самбар, үүдэнд байршуулан мэдээллийг хүргэлээ.

Өлзийт:

Тус сумын Засаг даргын албан тоотоор тамгын газрын байгаль орчны байцаагч, эрүүл мэндийн төвийн 3 ажилтан , 2-р багийн Засаг дарга нийт 8  албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж дараах ажлуудыг зохион байгууллаа.

-Төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, дэлгүүрүүдэд  Эрүүл мэндийн төвөөс 2 удаа ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийлээ. Байгаль орчны байцаагч, багийн Засаг дарга нар сумын төвийн айл өрхүүд, гэр хороолол, гудамж талбайн хогийг цэвэрлэх арга хэмжээг зохион байгуулав.

            -Эрүүл мэндийн төвөөс гудамж хариуцсан ажилтан, мэргэжилтэн, багийн засаг дарга нар хамтран модон жорлон /00/-ыг ариутгах халдваргүйжүүлэлт хийж хлорын шохойгоор ариургаж цэвэрлэгээ үйлчилгээ хийж дуусгасан.

Худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Олон нийтийн байцаагч, багийн Засаг дарга нарт үүрэг чиглэл өгч аж ахуйн нэгж, албан байгууллага үйлчилгээний газруудад урьдчилан сэргийлэх гарын авлага тараах материал өгч, маскаа тогтмол зүүх, амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчилэхгүй байх үүрэг чигэл хүргүүлж хяналтыг тогтмол хийж ажиллаж байна.

Хархорин:

Дээрх үйл ажиллагааны хүрээнд сургууль цэцэрлэгийн багш нарын эргүүлийн хэсэг одоогийн байдлаар давхардсан тоогоор 150 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, үйлчилгээний газруудаар орж 200 гаруй тараах материал тараасан банйа.

Хужирт:

Сумын ард иргэдийг коронавируст (COVID-19) халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор сумын цахим хуудас, олон нийтийн сүлжээгээр тогтмол, олон удаагийн давтамжтайгаар сэрэмжлүүлэг бүхий видео, зурагт боршурыг оруулж ажиллаж байна.

              Гудамж талбай, худалдаа, үйлчилгээний газруудаар Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг брошурыг тарааж, хүний нүдэнд харагдах газраар байршуулаад байна.

 

  1. Сумын баг, хороогоор сэрэмжлүүлгийг чанга яригч ашиглан автомашинтай явж хүргэх /автомашины гэрлийг байнга асаалттай явах/

Есөнзүйл:

Сумын төвд чанга яригч ашиглан сэрэмжлүүлэг мэдээ дамжуулж мөн мессиж модем болон брошур тараасан.

Хархорин:

Хархорин сумын Онцгой байдлын хэлтэс болон Цагдаагийн хэлтсийн шуурхай албаны чанга яригтай автомашинаар сумын баг, хороо, гудамжаар өдөр бүр иргэдэд Коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг өгч ажиллалаа. 

  1. Тусгай тоноглол бүхий автомашин, авто чиргүүл ашиглан зам талбайг ариутгах

Бат-Өлзий:

Албан байгууллага аж ахуй нэгж, худалдаа үйлдчилгээ эрхлэгч нарт ойр орчмын хогоо цэвэрлэх, ариутгал халдваргүйжүүлтийг холбогдох газруудтай хамтрах тогтмол хийх чиглэл өгсөн.

ТӨҮГазар шинээр байгуулсантай холбоотойгоор гэрээ байгуулж нийтийн хогын цэгийг түрүүлэх, тарсан, хийсэн хогыг цэвэрлэх, зориулалтын бодисоор нийтийн эзэмшлийн гудамж, талбай, гэр хорооллын гудамж бүрээр халдваргүйжүүлэлт хийж байна.

Баян-Өндөр:

ЗДТГазар, МЭТасаг хамтран нийтийн хог цэвэрлэгээ зохион байгуулж Албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх бүрийн орчны хогыг бүрэн цэвэрлүүлж хогийн нэгдсэн цэгт асгалаа. Цэвэрлэгээ хийсэний дараа МЭТасаг HICOP бодисоор нийтийн эзэмшлийн гудамж, талбай, гэр хорооллын гудамж бүрээр халдваргүйжүүлэлт хийлээ.

Есөнзүйл:

Сумын бүх албан байгууллагуудын хариуцлагатай жижүүр гарган ажиллаж байна. Албан байгууллага аж ахуйн нэгжүүд заавар зөвөлгөө өгсний дагуу зохих хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийн ажиллаж байна. Соёлийн төв 4320 м2 талбай, Засаг даргын Тамгын газрын 525 м2 талбайд ариутгал хийж ажиллалаа мөн Сум

Дундын эмнэлэг нь 2500м2 талбайд тогтмол ариутгал халдваргүйжүүлэлт хийн

ажиллаж байна. Албан байгууллага аж ахуйн нэгжүүдэд 2 цаг тутамд ариутгал хийж байх талаар заавар зөвөлгөө өгч ажиллаж байна.

Өлзийт:

Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд, айл өрхүүд гадна талын талбайгаа цэвэрлэж ариутгах ажлыг хийсэн. Сум орон нутагт амьдарч байгаа иргэдийн хөдөлгөөн багасч шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг өдөр тутам хийж байна.

            Нийт 1000 гаруй м2 талбайд аритугал халдваргүйжүүлэлт хийсэн байна.

Албан байгууллага аж ахуй нэгж, худалдаа үйлдчилгээ эрхлэгч нарт ойр орчмын хогоо цэвэрлэх, ариутгал халдваргүйжүүлтийг холбогдох газруудтай хамтрах тогтмол хийх чиглэл өгсөн.

Хархорин:

Сумын төвд хийх цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг :

  1. Нийтийн эзэмшлийн зам талбай, аж ахуй нэгж, албан байгууллагуудад
  2. Гэр хорооллын гудамж талбай, айл өрхүүдэд 
  3. Сэг зэм цуглуулах, устгах, ачих, хогийн нэгдсэн цэгт 3 чиглэлээр зохион байгууллаа.

Ажлын гүйцэтгэл:

- Нийтийн эзэмшлийн зам талбай, худалдааны төв, сүм хийд, орон сууц, албан байгууллага, аж ахуй нэгжийн гадна талбай нийт 25 га газарт Онцгой байдлын хэлтсийн  “FAW 10  тн “машинаар халдваргүйтгэл хийж, ажилласан багийн гишүүдийн аюулгүй байдлыг ханган, ариутгалын бодис, хувцас хэрэглэл, шатахуунд 3.232.5 мян төгрөгийг зарцууллаа. 

- Коронавирусээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг шалгах ажлын хэсэг  18 байгууллагын албан хаагчдын амны хаалтны зөв хэрэглээ, гар ариутгал, байгууллагын цэвэрлэгээг хянаж, такси үйлчилгээ эрхлэгчид, худалдаа үйлчилгээний газраар үйлчлүүлж байгаа иргэдэд  зөвлөмж өгч ажиллалаа.

- Ариутгал халдваргүйтгэлийн мэргэжлийн байгууллага “Өв Ар Шанд” ХХК нь 22 байгууллага, аж ахуй нэгжид халдваргүйтгэл, шавьж устгал хийлээ.

- Сумын төвийн 500 гаруй өрх, гаднаа 00 бүхий 40 гаруй байгууллага, хүнсний дэлгүүрүүдийн нүхэн жорлон, бохирын цооногийг  гипохлорид кальцийн уусмал  бэлтгэн халдваргүйжүүлэх ажлыг багийн Засаг дарга, өрхийн эмч нар зохион байгуулж, зааварчилгаа тарааж аюулгүй байдлыг хангалаа.

- Хүнсний талоны дэмжлэг авдаг 110 иргэнийг амны хаалт, бээлий, гар ариутгалын бодисоор  хангаж нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлүүлж, 10.5 тн хог хаягдлыг хогийн нэгдсэн цэгт хүргэлээ.

-Хот тохижилтын алба, Мал эмнэлгийн тасаг хамтран нийтийн тустай хөдөлмөр эрхлэх төсөлд хамрагдсан иргэдээр малын сэг зэм цуглуулж устгах ажлыг хийж 612500 төгрөгийн шатахуун зарцуулж хлорын шохойгоор халдваргүйжүүлэх ажлыг хийлээ.

 

  1. Хүүхдийг хөл хорионы үед гэрээсээ гарахгүй байх сэрэмжлүүлгийг тогтмол хүргэж, Хүүхдийн тоглоомын талбай бүрийг битүүмжлэн, олноор цуглан тоглож байгаа хүүхдүүдийг тэр даруй тараах арга хэмжээ зохион байгуулах

Бат-Өлзий:

Багийэ Засаг Дарга нар, Ерөнхий боловсролын сургуулийн захиргаа болон эцэг эхчүүдтэй хамтран Хүүхдийг хөл хорионы үед гэрээсээ гарахгүй байх сэрэмжлүүлгийг тогтмол хүргэж, хүүхдийн тоглоомын талбай олон нийтийн газраар олноор цуглан тоглож байгаа хүүхдүүдийг тараах арга хэмжээ авч ажиллаж байна.

Баян-Өндөр:

Хүүхдийг хөл хорионы үед гэрээсээ гарахгүй байх сэрэмжлүүлгийг тогтмол хүргэж, хүүхдийн тоглоомын талбай олон нийтийн газраар олноор цуглан тоглож байгаа хүүхдүүдийг тараах арга хэмжээ зохион байгуулах хариуцлагатай эргүүл жижүүрийн хуваарийг гарган ажиллаж байна.

Есөнзүйл:

Эцэг эхчүүдэд хүүхдээ гадуур гаргахгүй байх зөвлөмж, зөвлөгөөг өгөн ажиллаж байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхдийн тоглоомын талбайд хүүхэд тоглож буй эсэхэд хяналт тавин ажиллаж байна. хүүхэд олноор цугларан тоглож буй тохиолдол гараагүй. 

Өлзийт:

Эцэг эхчүүдэд хүүхдээ гадуур гаргахгүй байх зөвлөмж, зөвлөгөөг өгөн ажиллаж байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхдийн тоглоомын талбайд хүүхэд тоглож буй эсэхэд хяналт тавин ажиллаж байна. хүүхэд олноор цугларан тоглож буй тохиолдол гараагүй.  БЗДарга нар,ЕБС-ийн захиргаа болон эцэг эхчүүдтэй хамтран Хүүхдийг хөл хорионы үед гэрээсээ гарахгүй байх сэрэмжлүүлгийг тогтмол хүргэж, хүүхдийн тоглоомын талбай олон нийтийн газраар олноор цуглан тоглож байгаа хүүхдүүдийг тараах арга хэмжээ авч ажиллаж байна.

Хархорин:

Хүүхдийг гэрээс гарахгүй байх сэрэмжлүүлгийн багш нараар болон цахим байдлаар хүүхдүүдэд хүргэн ажилласан. Хархорин сумын төвийн 3 багт нийт 4 тоглоомын задгай талбай байдаг. Эдгээрийг багийн төвийн дарга нартай хамтран битүүмжилж ажиллалаа.