COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх Улсын онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар хурлын тэмдэглэлийн 7.3 дахь заалт, Улсын онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 170 тоот албан бичиг, аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн удирдамжийг үндэслэн Хархорин сумын ЗДТГ, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн төв хамтран 2020 оны 03 дугаар сарын 27-ноос 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, нийтийн тээвэр, худалдаа үйлчилгээний газрууд, орон сууц гэр хороолол, хог хаягдлын цэгийг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг зохион байгууллаа.

Сумын төвд хийх цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг :

  1. Нийтийн эзэмшлийн зам талбай, аж ахуй нэгж, албан байгууллагуудад
  2. Гэр хорооллын гудамж талбай, айл өрхүүдэд  
  3. Сэг зэм цуглуулах, устгах, ачих, хогийн нэгдсэн цэгт 3 чиглэлээр зохион байгууллаа.

Ажлын гүйцэтгэл:

  1. Нийтийн эзэмшлийн зам талбай, худалдааны төв, сүм хийд, орон сууц, албан байгууллага, аж ахуй нэгжийн гадна талбай нийт 25 га газарт Онцгой байдлын хэлтсийн  “FAW 10  тн “машинаар халдваргүйтгэл хийж, ажилласан багийн гишүүдийн аюулгүй байдлыг ханган, ариутгалын бодис, хувцас хэрэглэл, шатахуунд 3.232.5 мян төгрөгийг зарцууллаа. 
  2. Коронавирусээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг шалгах ажлын хэсэг  18 байгууллагын албан хаагчдын амны хаалтны зөв хэрэглээ, гар ариутгал, байгууллагын цэвэрлэгээг хянаж, такси үйлчилгээ эрхлэгчид, худалдаа үйлчилгээний газраар үйлчлүүлж байгаа иргэдэд  зөвлөмж өгч ажиллалаа.
  3.  Ариутгал халдваргүйтгэлийн мэргэжлийн байгууллага “Өв Ар Шанд” ХХК нь 22 байгууллага, аж ахуй нэгжид халдваргүйтгэл, шавьж устгал хийлээ.
  4.  Сумын төвийн 500 гаруй өрх, гаднаа 00 бүхий 40 гаруй байгууллага, хүнсний дэлгүүрүүдийн нүхэн жорлон, бохирын цооногийг  гипохлорид кальцийн уусмал  бэлтгэн халдваргүйжүүлэх ажлыг багийн Засаг дарга, өрхийн эмч нар зохион байгуулж, зааварчилгаа тарааж аюулгүй байдлыг хангалаа.
  5.  Хүнсний талоны дэмжлэг авдаг 110 иргэнийг амны хаалт, бээлий, гар ариутгалын бодисоор  хангаж нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлүүлж, 10.5 тн хог хаягдлыг хогийн нэгдсэн цэгт хүргэлээ.
  6. Хот тохижилтын алба, Мал эмнэлгийн тасаг хамтран нийтийн тустай хөдөлмөр эрхлэх төсөлд хамрагдсан иргэдээр малын сэг зэм цуглуулж устгах ажлыг хийж 612500 төгрөгийн шатахуун зарцуулж хлорын шохойгоор халдваргүйжүүлэх ажлыг хийлээ.