Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Өвөрхангай аймгийн Хархорин суманд үйл ажиллагаа явуулдаг Худалдаа, олон нийтийн байгууллагуудад Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Гамшгаас хамгаалах болон Гал түймрийн улсын хяналтын дүрэм, Галын аюулгүй байдлыг стандарт, норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллалаа.

Баталсан удирдамжийн дагуу ажлын хэсгийн ахлагчаар Онцгой байдлын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ахлах дэслэгч Г.Балжинням, гишүүдэд ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч М.Бундхорол, салааны захирагч, ахлах дэслэгч А.Болдсайхан нар 2020 оны 02 дүгээр сарын 26-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрүүдэд явууллаа. 

Шалгалтанд Өвөрхангай аймгийн Хархорин суманд үйл ажиллагаа явуулж буй нийт 4 сүм, хийд хамрагдаж, гал түймрийн аюулд өртөж болзошгүй 39 зөрчил илрүүлж, газар дээр нь 8 зөрчил арилгуулж бусад зөрчлүүдийг арилгуулахаар галын аюулгүй байдалтай холбоотой стандарт, норм нормативын биелэлтийг хангуулахаар заавал биелүүлэх албан шаардлага бичиж холбогдох албан тушаалтан нарт хүргүүлж ажиллахаар болов.

Уг шалгалтаар явсан талаархи мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын “ОБЕГ-ГУСГ” болон “Хархорин Онцгой байдлын хэлтэс” цахим хуудсанд тус тус байршууллаа.