Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Өвөрхангай аймгийн Хархорин, Бат-Өлзий, Хужирт сумдад үйл ажиллагаа явуулдаг Нэгдсэн болон өрхийн эмнэлгүүдэд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж ажиллалаа.

Удирдамжит ажлын дагуу ажлын хэсгийн ахлагчаар Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Ж.Алтангэрэл, гишүүдэд ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч М.Бундхорол, Гал түймэр унтраах, аврах дугаар ангийн захирагч, ахлах дэслэгч Г.Балжинням, салааны захирагч ахлах дэслэгч А.Болдсайхан, дэслэгч Э.Жалбуу нар 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдрүүдэд явууллаа. 

Шалгалтанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хархорин, Хужирт сумдад үйл ажиллагаа явуулж буй нийт 4 эмнэлэг хамрагдаж, 19 зөрчил илрүүлж, зөрчлүүдийг арилгуулахаар заавал биелүүлэх албан шаардлага бичиж холбогдох албан тушаалтан нарт хүргүүлж ажиллахаар болов.

Уг шалгалтаар явсан талаархи мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын “ОБЕГ-ГУСГ” болон “Хархорин Онцгой байдлын хэлтэс” цахим хуудсанд тус тус байршууллаа.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт хамрагдсан 4 эмнэлэгт “гамшгаас хамгаалах эрсэдлийн үнэлгээ хийлгээгүй, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт байхгүй, ажилчдыг гамшгаас хамгаалах ангиллын сургалтад тогтмол хамруулдаггүй, галын аюулгүй байдлыг хангах бэлтгэл, бэлэн байдал дутмаг, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны төсөв, санхүүжилт тогтмол улсын төсөвт суудаггүй” гэсэн зөрчил илэрч байгаа юм.

Харин Шинэ Короновирусын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор маш өндөр зохион байгуулалттай ажиллаж байна. Тухайлбал, эмнэлгээр орж ирж буй хүн бүрийн халууныг нь хэмжиж, гарыг нь ариутгаж оруулж байлаа. Мөн нэгдсэн эмнэлгүүд уг өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн үед тусгаарлах тусгай байр, өрөөг мөн тохижуулсан байна.