Иргэд амралтын өдрүүдэд ууланд ихээр гарах болж, хуурайшилт ихтэй байгаа энэ үед санамсар болгоомжгүй байдлаас хээрийн түймэр гарсаар байна.

Уг болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, Нийслэлийн Засаг даргыг захирамжийг хэрэгжүүлж, томилгоот эргүүлүүд уулын амуудаар хяналт шалгалтын үүргийг гүйцэтгэн ажиллаж байна.
Өнөөдөр Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Онцгой байдлын хэлтэс хамтран иргэд ихээр зорчдог Зайсангийн аманд автомашины зогсоолуудыг хааж,  24 цагийн хяналт тавих постыг байрлууллаа.