Хуурайшилт ихтэй энэ үед ой хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, Онцгой байдлын хэлтэс болон Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн алба хаагчид Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Зайсангийн амуудад эргүүл, шалгалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Амралтын өдрүүдэд гэр бүл, найз нөхдөөрөө агаар салхинд гарахыг зорьсон иргэдэд нийслэл дүүргийн Засаг даргын захирамж, мөн ой хээрийн түймрийн эрсдэлтэй нөхцөл байдал үүсч болзошгүйг тайлбарлан яриа таниулга хийж, уулын амуудад гарахаар явганаар болон автомашинтайгаар зорчиж байгаа иргэдийг буцааж, хяналт тавьж ажиллаж байна.