Аймгийн хэмжээнд үйлдвэр, агуулахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын гамшгаас хамгаалах болон галын аюулаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт хяналт шалгалт үргэлжилж байна.
Шадар сайдын болон Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд 04 сарын 03-ны өдрийг хүртэл үргэлжлэх тус хяналт шалгалтаар үйлдвэр, агуулахын барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулахаар аймгийн хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР