Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх Ногоон бүсийн эргүүл шалгалтын ажлын удирдамж,  хэлтсийн даргын баталсан хуваарийн дагуу  Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах аврах 14, 30, 65 дугаар ангийн алба хаагчид ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллалаа.

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Улсын Онцгой комиссын 2020 оны 01, Онцгой байдлын eрөнхий газрын 2020 оны 1/ 01, нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 02, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2020 оны А/25 дугаар тушаалыг тус тус хэрэгжүүлж, Богдхан уулын амуудад иргэдийг олноор цуглуулахгүй байх  чиглэлээр  тус хэлтсийн 3 алба хаагч, Гал түймэр унтраах аврах 14, 30, 65 дугаар ангийн бэлтгэл ээлжийн 21 алба хаагч, Toyota Hijet маркийн 3 автомашинтай Дархан цаазат Богд Хан-Уулын амуудад 2020 оны 04 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд 10.00- 19.00 цагийн хооронд ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүлээр урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэж ажиллалаа. Ажиллах явцад дүүргийн 11 дүгээр хороо 1 дүгээр хэсгийн байрны гадна талд хогийн цэгт утаа гарч байсныг очиж шалгахад шар өвс, цаас, бусад хогийг хогийн цэгт хаяж шатааж байсан зөрчлийг  илрүүлсэн. Мөн амралтын энэ өдрүүдэд Зайсан, Жаргалант, Түргэний ам, Арцат, Өвгөний ам, Хүүшийн ам, Кувейтийн амуудыг зорьсон иргэд, автомашинуудыг буулгаж хуурайшилтын зэрэг өндөр байгаа энэ үед аялал зугаалгаар явахгүй байж, Koronavirus-ээс урьдчилан сэргийлэх шаардлагатайг анхаарууллаа. 

Мөн хашаа ойр орчмынхоо шар өвсийг айл өрх, аж ахуйн нэгжүүд шатааж улмаар гал түймрийн аюул учруулж байгаа талаар иргэдэд анхааруулга өгч,  уулын амуудад гарсан 420 иргэн, 230 орчим автомашиныг  буцааж,   хүн олноор цугларсан газруудад аялал зугаалга хийхгүй, зорчихгүй байх, мөн Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг  500 ширхэгийг хүргэж ажиллалаа.