Баянтэс сумын Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургуулийг 2015 оны 05 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгууллаа. Сургуулийн үеэр Суманд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагуудын дарга эрхлэгч нарт сургалт зохион байгуулж аж ахуй нэгж байгууллагуудад галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг зохион байгууллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн алба мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний үүргэвч, техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдалд үзлэг хийлээ. Онцгой комисс, алба мэргэжлийн ангийн дарга нарыг удирдлагын байранд цуглуулж “Ой хээрийн түймэр” “Боом” өвчнөөр Цагийн байдал өгч Онцгой комиссын шийдвэр, алба мэргэжлийн ангийн дарга нарын илтгэлийг авч үнэлгээ дүгнэлт өгсөн. Сургалтанд Сумын  Онцгой комиссын 15 гишүүн, Мэргэжлийн ангийн 66 гишүүн, нийт 81 хүн, 6 техник хамрагдсан.