/2020.03.21/ Коронавируст (COVID-19) халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, болзошгүй нөхцөл байдалтай холбогдуулан авах арга хэмжээний талаар аймгийн Онцгой комиссын арван нэгдүгээр хуралдаанаар гаргасан холбогдох шийдвэрүүд:

-Улсын Онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар хуралдааны шийдвэр гарсантай холбогдуулан Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах

-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгахтай холбогдуулан бүх шатны Боловсролын байгууллага, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааг түр зогсоосон хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгах

-Хүнсний дэлгүүр, супермаркетын согтууруулах ундаа худалдах цагийг өглөөний 10:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрч цагийн хуваарьт хяналт тавьж ажиллах

-Айраг, Сайншанд, Замын-үүд сумдын босоо тэнхлэгийн автозамын дагуу хяналтын постоор дамжин өнгөрч байгаа зорчигчдод (COVID-19) халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны материалыг тараах, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг эрчимжүүлж ажиллах

-Улаанбадрах сумын “Бадрах-Энержи” ХХК-ний Зөөвч овоо кемпийн тусгаарлах байранд байгаа 21 иргэнийг тусгаарлах хугацааг 7 хоногоор сунгах

- Сайншанд сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд ариутгал халдваргүйтгэлийг сайтар зохион байгуулах

- (COVID-19) халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, хүүхдийг шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар зорчихгүй байх талаар хяналт тавьж, эцэг, эх, багш сурагчдад мэдээ мэдээллийг тогтмол хүргэх

-Гадаад улсад суралцаж, амьдарч буй иргэдийн нарийвчилсан бүртгэл судалгааг сум, багийн хэмжээнд хүснэгтийн дагуу гаргаж ирүүлэх

Зорилтот бүлгийн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, бүртгэл судалгаа зардлын тооцоог гаргаж танилцуулах, дархлааг дэмжих, витаминжуулах аяныг зохион байгуулах

- Сайншанд сумын 50 ортой эмнэлгийг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг эхлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах

-Тусгаарлах байрнаас гарсан иргэдийн тоо бүртгэлийг тухай бүр гаргаж аймгийн Онцгой комиссод танилцуулж ажиллах

-Голомтын бүсэд хорио цээрийн дэглэмд ажилласан /МСҮТ, АШУҮИС/-ын багш ажилчдад томилолт, урамшуулал, илүү цагийн тооцоог гаргаж олгох ажлыг зохион байгуулах

Хатанбулаг сумын “Ханги” хилийн боомтод уул уурхайн бүтээгдэхүүний экспортын нүүрс тээвэрлэлтийг онцгой нөхцөлд зохион байгуулж ариутгал халдваргүйтгэлийг хийх шаардлагатай тоног төхөөрөмж ариутгалын бодисын нөөцийг бүрдүүлэх бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулах, дэглэм журмыг чанд мөрдөн ажиллах

COVID-19) халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, шаардлагатай ариутгалын бодис, тоног төхөөрөмжийг шууд худалдан авалт хийж шуурхай зохион байгуулж ажиллахыг тус тус үүрэг болгов.