АЛБА ХААГЧДАД “КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ҮЕД ХУВИЙН ХАМГААЛАХ ХЭРЭГСЛИЙГ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭХ ТҮР ЗӨВЛӨМЖ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Коронавируст халдвар /COVID-19/-ын үед хувийн хамгаалах хэрэгслийг зохистой хэрэглэх түр зөвлөмж”-ийг гаргасантай холбогдуулан “Халдварын үед хувийн хамгаалах хэрэгслийг зохистой хэрэглэх түр зөвлөмж” сэдвээр 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн Тархвар судлаач Б.Энхзул, С.Мөнхзул болон Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тархвар судлаач эмч Г.Отгонсувд, Халдвар хяналтын эмч М.Сайхантуяа нар зохион явуулж, “Нэг удаагийн хамгаалах хувцас, хэрэглэл”-ийг хэрхэн зөв өмсөж, тайлах дадлага сургалтыг хийв.