АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССООС ГЭР ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа зарим байгууллагуудад ажиллах нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор
Аймгийн Онцгой комиссоос өнөөдөр /2020.03.15/ гэр гардууллаа.
Аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Тагнуулын газар, Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газар, Авто тээврийн төвд гэр болон бусад шаардлагатай эд зүйл болох энгэрийн камер, богино долгионы гар станц, машины зөөврийн маяакыг Аймгийн Онцгой комиссын дарга Т.Энхтүвшин байгууллагуудын дарга нарт хүлээлгэн өглөө.
Тус үйл ажиллагааны дараа Онцгой комиссын гишүүд Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, Авира төхөөрөмжөөр Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабтай холбоонд орж, Коронавирусийн холбогдолтой мэдээ, мэдээллийг солилцож, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар зарим тодруулгыг авлаа.