КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДУУТ ЗӨВЛӨМЖИЙГ ОРОН СУУЦНЫ БОЛОН ГЭР ХОРООЛЛЫН АЙЛ ӨРХҮҮДЭД ХҮРГЭН АЖИЛЛАЖ БАЙНА

1. Амны хаалтыг заавал тогтмол зүүх
2. Гараа тогтмол савандаж угаах
3. Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэхгүй байх
4. Дулаан хувцаслах, даарахгүй байх
5. Өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх
6. Сайн унтаж амрах
7. Тайван стрессгүй, ядрахгүй байх
8. Хүн бүр тусдаа аяга, таваг, нүүр гарын алчуур хэрэглэх
9. Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх
10. Өрөө тасалгаа болон өрх, гэрээ 2 цаг тутам агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх
11. Өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байх
12. Эмчийн асуумж, эрүүл мэндийн хуудсыг үнэн зөв бөглөж, өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлээс хамгаалаарай.
Тус халдвараар ахмад настан, чихрийн шижин, даралт ихтэй, хавдар, зүрх судасны өвчтэй, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэй байна.

ИРГЭД ТА БҮХЭН ӨӨРСДИЙН БОЛОН ҮР ХҮҮХДИЙНХЭЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХЫГ УРИАЛЖ БАЙНА.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР