Аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, Эрүүл мэндийн газраас шинэ Коронавирусийн халдварын талаар цаг үеийн  мэдээлэл хийлээ.

Аймгийн хэмжээнд цаг агаар болон хаваржилтын ерөнхий нөхцөл байдал, Ковид-19 халдварт өвчний талаар урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх ажлыг хэлэлцлээ.

Энэ үеэр аймгийн Боловсролын салбараас 6,2 сая, аймгийн Засаг даргын тамгын газрын Ахмадын зөвлөлөөс 230,000 төгрөгийг аймгийн Онцгой комиссын даргад гардуулсныг Онцгой комиссын орлогч, хурандаа А.Дашнямд хүлээлгэн өглөө.