Онцгой байдлын ерөнхий газрын даргын удирдамжийн хүрээнд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл үзвэр үйлчилгээ, сүм хийдийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт бус хяналт шалгалт Дорноговь аймагт үргэлжилж байна.