Өчигдөр Өргөн суманд алга болсон 2 иргэн олдлоо. Малдаа явсан 60 настай эрэгтэйг гэрээсээ зүүн урагш 10 км-т “Зүүн булангийн говь” гэдэг газар малаа туугаад явж байхад нь олсон бол, эцэг эхийнхээ эзгүйд гэрээсээ алга болсон 13 настай эрэгтэй хүүхэд гэрээсээ зүүн зүгт 7 км Цагаандэл гэдэг газар явган малынхаа араас явж байсныг аав, өвөө нар нь эсэн мэнд олсон гэж 19:20 цагт Өргөн сумаас мэдэгдлээ.

Иймд иргэд малчид, та бүхэн мэргэжлийн байгууллагуудаас өгөх цаг агаарын мэдээ мэдээллийг тухай бүр хүлээн авч, мэдээг хүлээн авах боломжгүй иргэдэд дамжуулж байх, мөн цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гэртээ үлдээхгүй байж, цасан болон шороон шуургатай үед шаардлагагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхад анхаарна уу.

Мөн  малтайгаа уруудах, шуурганд төөрөх, хөлдөх, осгох эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойр бэлчээрлүүлэх, бага насны хүүхдийг мал хариулгад явуулахгүй байх, жолооч нар онцын шаардлагагүй бол хол, ойрын замд зорчихгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР