Элбэг дүүрэн байхын билэгдэл

Эрдэнийн зүйлээр бөөлжөөд л байдаг

Эрүүл энх, Аз жаргалын түрүү

Эрүү цагаан хулгана жил ирлээ

 

Хур хишиг, ээл ивээл дүүрэн

Хурмастаас заяасан эх орон налгар

Хувь хишиг ихтэй Монгол түмэн өөдөө дэвжих

Хулгана жил айлчлан ирлээ

 

Дэлгээд тавьсан тэрлэг шиг уудам нутагтай

Дэлхийн дайдад нэрээ дуудуулсан дээдэс өвгөдтэй

Дэндүү сайхан заяасан эх оронтой

Дэлгэр орны ард иргэд минь сайхан шинэлээрэй

 

Төрийн зарлигийг хүндэтгэн дагаж

Төрсөн биеэ хайрлан хамгаалж

Төөрсөн вирусээс урьдчилан сэргийлж

Төрөл төрөгсдөө хамгаалан бодож

Гэгээ татсан гэр гэртээ

Гэрээсээ гаралгүй сайхан шинэлээрэй!

 

Дүүрэн жаргалтай, түвшин амгалан Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

 

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР