Дэлхийн олон оронд тархаад байгаа Титэмт вирусийн халдварт өвчинд манай улс, тэр тусмаа Дорноговь аймаг хамгийн өндөр эрсдэлтэй гэж тооцогдож байгаа аймгийн Онцгой комисс энэ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар 4 удаа хуралдаж, холбогдох шийдвэрүүдийг гарган ажиллаж байна.

МУ-ын Ерөнхийлөгч, Засгийн газраас цагаан сарыг тэмдэглэхгүй байх талаар гаргасан уриалга ,зөвлөмжийн дагуу аймгийн Онцгой комиссын 4 дүгээр хуралдаанаар иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 27-ны өдрийг хүртэлх хугацаанд орон нутгийн чанартай автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн боловч өнөөдрийн Улсын Онцгой комиссын 5-р хуралдаанаар агаарын тээврээс бусад улс, орон нутгийн чанартай бүх авто болон төмөр замын хөдөлгөөнийг 2020 оны 02-р сарын 23-ны 08.00 цагаас 02-р сарын 27-ны 08.00 цаг хүртэлх хугацаанд буюу Битүүний өдрийн 08.00 цагаас Шинийн 4-ний 08.00 цаг хүртэл түр зогсоох шийдвэрийг гаргалаа.

Тус шийдвэртэй уялдуулж, аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/222 тоот “Автомашины хөдөлгөөнийг хязгаарлах тухай” захирамжид өөрчлөлт оруулж аймаг сумын нутаг дэвсгэрээс орох, гарах бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасан болохыг дамжуулж байна.

Иргэд та бүхэн Улсын болон аймгийн Онцгой комиссоос гарах шийдвэрийг чанд мѳрдѳн гоц халдварт ѳвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлж, иргэний журамт үүргээ биелүүлэхийг уриалж байна.

Шаардлагатай мэдээлэл авахыг хүсвэл аймгийн Шуурхай штабын 24 цагийн жижүүрийн утас 70520003 утсаар лавлана уу?