“Сод монгол групп” ХХК-ийн Сайншанд, Замын-Үүд сум дахь салбарын ажилтан, алба хаагчдад Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулиуд, "Бэлэн бай" багц хичээлийн Гал түймэр, гал унтраах анхан шатны мэдлэг, Гамшгийн эрсдэлийн ойлголт, Эрсдэлийн үнэлгээ, Тойм судалгаа сэдвээр мэдлэг олгох 2 цагийн танхим, дадлага хосолсон сургалт хийж байна.Мөн онолын мэдлэгийг бататгаж, гал унтраагуулаар гал унтраах дадлага сургууль хийлгэж, тус байгууллагын 30 ажилтан, албан хаагчийг хамрууллаа.